“Дэлхийг тойрсон 80 хоног” номын тэмдэглэл

(Дэлхийн сонгодог уран зохиол)

Nominjii
3 min readDec 22, 2020

Номын нэр: Дэлхийг тойрсон 80 хоног (Around the World in 80 day)

Зохиолч: Жюль Верн (1828–1905)

Бичигдсэн он: 1873

Жюль Верн нь 19 дүгээр зууны Францын улс төрч төдийгүй шинжлэх ухааны зөгнөлт зохиолын хаан гэгддэг алдартай зохиолч байсан аж. Тэрээр амьдралынхаа туршид 60 гаруй роман зохиосон нь дэлхийн сонгодог зохиолд тооцогдож одоо ч хүмүүст хүрсэн хэвээр. “Дэлхийг тойрсон 80 хоног” хэмээх энэхүү зохиол нь олонд ихээхэн танигдсан бүтээл төдийгүй хэд хэдэн кино болж дэлгэцнээ амилжээ.

2019 онд хэвлэгдсэн хувилбар

2019 он зуны амралтаараа Internom-д явж байхдаа будаг нь ханхалсан хоёр ном худалдаж аваад нэгийг нь Солонгос хүртэл өөртөө хань болгож авч ирсэн нь энэ. Хүнд хааяа нэг байгаа орчноосоо тасарч тэс өөр ертөнц, өөр хүмүүсийн тухай мэдэхийг хүсэх үе байдаг. Энэ болгонд уран зохиол📖, уран сайхны кино🎬, жүжиг🃏 хүслээр нь дэлхийн нөгөө буланруу аялуулж өгдөг шидтэн шиг мэдрэмжийг өгдөг. Зохиолын тусламжтайгаар өөрийгөө дэлхийн хаана ч аваачиж чадна гэж бодхоор гоё 🌏⏳☺

Гол дүр болох Ф.Фог яагаад 80 хоногт дэлхийг тойрох хэрэгтэй болсон бэ?

(Хувийн үзлээр тайлбарлав)

Мэдээж зохиолд түүнийг Реформ клуб дэхь мөрий, бооцоондоо ялахын тулд гэж гардаг. Гэхдээ энэ нь зөвхөн мөрийгөө авахын тулд дэлхийг тойрч байгаа гэдгээс хамаагүй том утгыг илтгэж байна. Юуны түрүүнд зохиол 1872 онд болж байгаа үйл явдал гэдэг нь маш чухал зааг цэгийг хэлж өгч байгаа мэт. 1872 он бол дэлхийн түүхийн аж үйлдвэрийн хувьсгал колончлолын эрин үе. Хүчирхэг гүрнүүд дэлхийг хуваан колончлон эзлэх гэж уралдан, улайрч байсан үе. Тэгвэл зохиолд Английн элит залуу Франц зарцын хамтаар Английн колони болох 🇮🇳Энэтхэг, 🇭🇰ХонгКонгийг дайрч Английн нөлөөллийг маш ихээр авсан 🇺🇸Америкийг хөндлөн гарсанаар дэлхийг нэг тойрсон түүх юм. Угтаа бол зөвхөн 🇬🇧Английн колони орнуудыг тойрсон ч дэлхийг тойрсон гэж үзсэн. 80 хан хоногт. Зохиолд хаана ч очсон Англи шиг байлаа гэх мэт үгнүүд их гардаг бөгөөд гадаад орныг харж буй үзэл нь франц зарц Паспар ч англи эзэнээсээ өөрцгүй байлаа. Иймээс энэ зохиолын байр суурь бол зөвхөн Англи бус түүнээс бусад баруун европын орнуудын колончлолын талаарх үзэл гэж хэлж болж байна.

Товч агуулга?

👨🇬🇧Филеас Фог хэмээх английн дээдсийн хүрээлэнд багтдаг ганц бие баян залуу Реформ клуб дэхь 💶20 мянган фунтын (8 тэрбум) мөрийгөө авахын тулд өөрийн Франц🇫🇷 зарц 👲Жан Паспартоотай хамт дэлхийг 80хан хоногт амжиж тойрох зорилготой аялалдаа гарна. Зохиолын эсрэг дүр бол мөрдөгч Фикс💂 бөгөөд тэрээр Фогийг банкны хулгайд сэрдэж түүнийг бариж өндөр шан хүртэхийн тулд хаа явсан газарт нь мөшгиж явдаг. 💂Фиксийн янз бүрийн урхинаас 👨Фог мөнгөнийхөө хүчээр мултарч чаддаг. Жишээ нь галт тэрэгнээсээ хоцорлоо гэхэд илүү үнэтэй унаа худалдаж авч зорисон газартаа хүрэх гэх мэт. Ингэж яваад Энэтхэгт Зааныг🐘 худалдаж аваад энэтхэгийн ойг🌳 туулах явцдаа шударга бусаар амьдаараа шатаалгах дөхсөн энэтхэг бүсгүйг 👸авардаг. Энэ энэтхэг бүсгүй бол английн боловсролоор хүмүүжсэн нийгмийн дээд давхаргын Ауда👸 хэмээх эмэгтэй байлаа. Ингээд бүгд хамтдаа явцгаадаг ч зарц👲 Паспортоогаасаа Фиксийн💂 хутган үймүүлэх залинаас болж салдаг. Гэвч эцэст нь уулзаж энэ 4 хүн Америкт🇺🇸хамт ирдэг. Америкт Фогд Фикс эсэргээрээ туслаж эхэлдэг нь Англируу буцаахын тулд юм. Эцэст нь амласан цагаасаа 3 цагийн өмнө Лондонд ирж чадсан ч Фикс өөрийн таамаглалдаа хэт итгэн Фогийг баривчлан авсан. Гэвч жинхэнэ хэрэгтэн нь аль хэдийнээ баригдсан байлаа🕵. Үүнээс болж Фог цагаасаа 5 минут хожигдож мөрийнд тависан тал хөрөнгөө алдаад сүйрлээ гэж боддог🙁. Гэвч дорно зүгрүү аяласан учраас цагийн зөрүү гарч үнэндээ тэр 80 биш 79 хоногт амжиж ирсэн байх нь тэр🤗. Ингээд Фог мөрийгөө авч аялалд танилцсан энэтхэг бүсгүйтэйгээ гэрлэсэнээр👰❤👫 аз жаргалтай төгсгөв.

Номонд гардаг гоё үгс?

1)Энэ дэлхий өргөн уудам ч энэ амьдрал богино.
2)Одоо алдагдсан мэт санагдах боломж эцсийн мөчид гарч ирж ч магадгүй юм.
3)Сайн ашиглаж чадвал хамгийн бага утга ч бүх зүйлд хангалттай.
4)Болохгүй юм гэж юу байх уу? Эхлээд хийж үзнэ шүү дээ.
5)Зүрх зоригтой хүнд аз тохиолддог.

--

--

Nominjii
Nominjii

Written by Nominjii

🇲🇳Mongolian girl Someone who likes writing ✍️👩‍🎓🇰🇷

Responses (1)