Амьдрал гэдэг үргэлж ялж дийлж бусдаас түрүүлж амжилтанд хүрэх ёстой өрсөлдөөний талбар, тэмцээний тайз биш юм. Амьдрал бол алдаа оноо хослон байдаг үнэ цэнэтэй эрхэм нандин аялал юм. Алдаа гаргалаа гээд хийсэн бүх зүйл бүтэлгүйтлээ гээд өөрийгөө өрөвдөлтэй гэж бодох хэрэггүй. Бүтэлгүйтэх тусмаа тэр зүйлийн төлөө зогсолтгүй хүчээ үзэж хөл дээрээ бат зогсох сэтгэлийн тэнхээ, хатан зоригтой байх хэрэгтэй.